АНУ-ын Засгийн газрын $3 саяын буцалтгүй тусламжаар “Чингис Хаан” ОУНБ-ын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ
- Words
- 341
- Chars
- 2766
- AI summary
- Yes
The U.S. government is providing a $3 million grant to upgrade the security screening equipment at Chinggis Khaan International Airport. Mongolian Road and Transport Minister B. Delgersaikhan met with TSA Administrator David P. Cummins and Stephanie Metzger, TSA's Asia-Pacific director for international operations. The talks covered strengthening aviation security as part of preparations for direct flights between Mongolia and the United States.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны дарга Дэвид П.Камминс болон ТАБЗ-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ази, Номхон далайн бүсийн захирал Стефани Мецгер нартай уулзжээ. Уулзалтаар Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд нисэхийн аюулгүйн хамгаалалтыг бэхжүүлэх, нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр санал солилцсон байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол, АНУ-ын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо. Энэ хүрээнд иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог олон улсын стандарт, шаардлагад нийцүүлж, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээгээр 1 дүгээр ангилалд хүрэхийг зорьж байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа 2021 оноос нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллаж, “Чингис Хаан” олон ...
Open article