⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Senzu буюу М.Азбаяр дэлхийн аваргад эргэн ирлээ

ikon.mn ·Mongolia · world
Words
276
Chars
1957
AI summary
Yes
Full story

The PGL Major Singapore 2026 Counter-Strike 2 world championship is set to begin in Singapore. Thirty-two top teams from different continents will compete from the 24th of this month to the 13th of next month. Teams are divided into three main stages based on ranking points, and the first-stage matches start tomorrow. Senzu, also known as M.Azbyar, has returned to the world championship.

Цахим спортын Counter Strike-2 тоглоом сонирхогчдын хүсэн хүлээдэг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "PGL Major Singapore 2026" Сингапур улсад эхлэхэд бэлэн боллоо. Тив тивийн шилдэг 32 баг өрсөлдөх тус тэмцээн энэ сарын 24-нөөс ирэх сарын 13-н хүртэл үргэлжилнэ. Чансааны онооноос хамаарч 32 багийг үндсэн гурван шатанд хувааж тоглуулах бөгөөд нэгдүгээр шатны тоглолтууд маргааш эхэлнэ. Нэгдүгээр шатанд манай улсаас "Chinggis Warriors", мөн дэлхийн аваргын эрхийг Ази бүсээс авсан senzu, mzinho нарын тоглож буй "BC Game Esports" (Энэхүү тэмцээнд GOSH нэрээр оролцож байгаа) баг тоглоно. Гурван хожилтой найман баг хоёрдугаар шатанд шалгарах бол гурав хожигдсон найман баг тэмцээнээ өндөрлүүлнэ. "Chinggis Warriors" багийн хувьд маргааш 13:00 цагаас Европын "100 Thieves" багийн эсрэг Во1 журмаар тоглоно. Харин "BC Game Esports" баг 14:00 цагаас Хойд Америкийн "Team Liquid" багтай мөн адил Во1 журмаар тоглох хуваарьтай байна. Тэгвэл "The MongolZ" баг тус тэмцээний хоёрдугаар шатнаас оролцож байгаа бөгөөд энэ сарын 28-наас тоглолтууд нь эхэлнэ. Senzu буюу М.Азбаярын хувьд 2025 оны зургаадугаар сараас хойш хоёр удаагийн дэлхийн аварга өнжсөний дараагаас ийнхүү дэлхийн томоохон тү...

Open article