ШҮҮГЧ: А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй
- Words
- 383
- Chars
- 2826
- AI summary
- Yes
A court in the Bayanzurkh, Sukhbaatar and Chingeltei district first-instance criminal court heard the so-called "Green Bus" fraud case today. The defendants include A.Gankhuyag, Ch.Munkhbayar, K.Kiebaum, L.Jonsob and J.Erdenebat. The judge said A.Gankhuyag had compensated 88 billion tugriks in damages, so a penalty other than imprisonment would be appropriate.
Ногоон автобусны гэх тодотголтой хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. Шүүгдэгч А.Ганхуяг, Ч.Мөнхбаяр, К.Киэбаум, Л.Жонсоб, Ж.Эрдэнэбат нарт холбогдох "Залилах гэмт хэрэг"-тэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцуулав. Шүүгч хэлэхдээ "Ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, хохирлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн. Уг хэргийн хувьд таван багц үйлдэлтэйгээр яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн. Үүний дөрвөн багц үйлдэл нь гурван шатны шүүхээр хянагдаад хүчин төгөлдөр болсон байдаг. Өнөөдөр нэг багц үйлдэл буюу залилах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. "Залилах гэмт хэрэг үйлдсэн байна" гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Уг гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа. Учирсан хохирол, хор уршгийг А.Ганхуягийн зүгээс хувийн болон компанийнхаа эд хөрөнгөөр нийтдээ 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Үүнийг шүүхээс онцгойлон анхаарч үзнэ. Холбогдсон хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байна. А.Ганхуяг нь хохирлыг бүх хөрөнгөөрөө хариуцаж нөхөн төлсөн. Иймд х...
Open article