⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Б.Түвшин: Булган, Увс аймгийн засаг дарга нарт хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн цэцэд өгнө

ikon.mn ·Mongolia · world
Words
478
Chars
3673
AI summary
Yes
Full story

The Democratic Party group in Parliament met to discuss the issue of provincial governors. After the meeting, B. Tuvshin, head of the DP group in Parliament, said a demand was being sent to Prime Minister N. Uchral over problems in Bulgan and Uvs provinces. He said Uvs Governor E. Nasanbat had been found to have violated the law. Tuvshin warned that if the Bulgan and Uvs governors are not held accountable, the prime minister will be taken to the Constitutional Court.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар аймгуудын засаг дарга нарын асуудлыг хэлэлцсэн байна. Тус асуудлыг хэлэлцэж дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Булган, Увс аймагт гарсан асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Увс аймгийн аймгийн засаг дарга Э.Насанбат хууль зөрчсөн нь тогтоогдож байгаа тул албан тушаалаас нь огцруулах, Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байна. Дээрх асуудлаар гарсан шийдвэрийг УИХ дахь Ардчилсан бүлэгт ажлын долоон хоногт багтаан албан бичгээр хариу ирүүлэхийг шаардлагадаа тусгасан. Хууль зөрчсөн нь тогтоогдсон аймгийн засаг дарга нарт хариуцлага тооцоогүй тохиолдолд Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн цэцэд өгөх, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг Авлигатай тэмцэх газарт шалгуулна" гэлээ. "Ерөнхий сайдад асуудлаа өргөн барихад ямар ч шалтгаангүйгээр хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн "Ерөнхий сайд Н.Учрал Монголын ард түмний өмнө хууль дээдлэх үүрэгтэй. Тэрбээр саяхан авлигачидтай тэмцэнэ, шударга ёс...

Open article