⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Монгол, БНСУ-ын иргэд харилцан зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх “Immigration Dialogue”-г ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтлоо

ikon.mn ·Mongolia · sports
Words
294
Chars
2133
AI summary
No

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хёны урилгаар 2026 оны арваннэгдүгээр сарын 22-25-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён нар 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэж, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны энэ онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааны шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал болсныг онцлоод, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмал зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааг э...

Open article