⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-д цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэн байна

ikon.mn ·Mongolia · world
Words
141
Chars
1031
AI summary
No

ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан өндөр цалинтай тээврийн жолооч, тогооч зэрэг ажлын зарын цаана тухайн хүний амь нас, эрүүл мэндэд онц ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж байгааг Гадаад харилцааны яам /ГХЯ/-наас анхаарууллаа. Одоогийн байдлаар Монгол Улсын иргэн ОХУ-д дайны бүс дээр байгаа гэх мэдээлэл байхгүй ч цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэний мэдээллийг Гадаад харилцааны яам аваад байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд ГХЯ-наас тус иргэдийг хэлний бэрхшээлээс үүдэн санамсар болгоомжгүйгээр эсвэл тулгалт шаардлага зэрэг гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд гарын үсэг зурсан байна гэдэг шалтгаанаар тухайн байсан газраас нь татаж эх нутагт нь буцаах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдол гарчээ. Түүнчлэн ОХУ-ын алс дорнодын бүсэд цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээ байгуулахаар явж байна гэх мэдээллийг ГХЯ авсны үндсэнд тус иргэнтэй консулын ажилчид уулзаж анхааруулга сэрэмжлүүлгийг өгөөд нутаг буцаасан тохиолдол ч гарсан байна.

Open article