Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
- Words
- 2269
- Chars
- 16245
- AI summary
- No
Эрдэм шинжилгээ-бодлогын өгүүлэл- Докторант Гомбожавын Занданшатар Улаанбаатар хот, 2026 оны арваннэгдүгээр сар 1. Дүрэмгүй шилжилт л жинхэнэ гамшиг болдог Монгол Улс төрийн дээд албан тушаалтны халаа сэлгээ товлосон хугацаанаасаа өмнө, улс төрийн хурц сөргөлдөөний дэвсгэр дээр өрнөх онцгой цаг үед орж ирлээ. 1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш анх удаа бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч сайн дураараа албан тушаалаасаа татгалзаж, парламент огцрох хүсэлтийг нь баталснаар улс орон Төрийн тэргүүний ээлжит бус сонгууль явуулах учиртай үе рүү шилжлээ. Дэлхийн олон улсын түүхэн туршлагаас үзэхэд шилжилтийн үе нь өөрөө гай гамшиг биш билээ. Харин зорилго чиглэлгүй, тогтсон дүрэм журамгүй, улс төрийн гол хүчнүүдийн зөвшилцөлгүй шилжилт л жинхэнэ гай гамшиг болдог. Энэхүү өгүүлэл нь гадаадын улс орнууд өөрсдийн шилжилтийн цаг үе, хямралыг хэрхэн даван туулсныг шинжлэн үзэж, амжилт болон бүтэлгүйтлийн давтагддаг нөхцөлүүдийг ялган тодруулаад, тэрхүү сургамжийг Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд буулган дүгнэх зорилго тавьж байна. Дайсагналцсан хоёр жигүүрт хуваагдсан нийгэмд Үндсэн хуулийн ямар ч төгс механизм ажилладаггүй, иргэний эв нэгдэлгүйгээр авлигатай хийх ямар ч тэмцэл тогт...
Open article