"Төв цэнгэлдэхэд дөрвөн өдөр үргэлжлэх өвлийн идэш өргөтгөсөн худалдааны үеэр цагаан идээ, хүнсний ногоо худалдан борлуулна"
- Words
- 106
- Chars
- 807
- AI summary
- Yes
The Winter Food-2026 extended trade fair opens tomorrow, November 25, at the Central Stadium and is scheduled to run for four days. Herders and cooperative members from 21 provinces will take part. They will sell sheep, goat, horse and beef meat, by-products, milk, aaruul, eezgii, cream, yellow butter, honey, fruit and vegetables at prices without middlemen.
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнд нээгдэнэ. Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож хонь, ямаа, адуу, үхрийн мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, ааруул, ээзгий, өрөм, шар тос, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргийг дундын зуучлалгүй үнээр худалдан авах боломжтой байна. Түүнчлэн ангилж савласан мах, махан бүтээгдэхүүний худалдаа гарна гэж НЗДТГ-аас мэдээлэв. Худалдаа арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр энэ сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд хонины ястай мах нэг килограмм нь дунджаар ₮24,300, цул мах, ₮25,500, үхрийн ястай мах ₮30,000-ыг давсан бол цул нь ₮34,500, адууны мах ₮18,200, ямааны мах ₮18,500 байна.
Open article