⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
432
Chars
3246
AI summary
Yes
Full story

Ukraine acknowledged that on Sunday it used sea drones to attack two Russian warships located near the Libyan coast. According to the report, the Merkury, one of Russia's most modern ships, was hit and sank. Ukraine's Security Service (SBU) said seven domestically produced sea drones were used in the operation.

Ням гарагт Ливийн эрэг орчимд байсан Оросын байлдааны хоёр хөлөг онгоцонд тэнгисийн дрон ашиглан довтолсноо Украин улс хүлээн зөвшөөрчээ. ​​Үүнд Оросын хамгийн орчин үеийн хөлөг онгоцнуудын нэг болох "Меркурий" өртөж, живсэн байна. Украины аюулаас хамгаалах албаны (СБУ) мэдээлснээр уг ажиллагааны үеэр дотооддоо үйлдвэрлэсэн долоон ширхэг тэнгисийн дроныг ашиглажээ. Ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг "үлгэр жишээ" ажиллагаа болсон гэж магтсан байна. "Бид тодорхой усан бүсүүдэд ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Бид Оросын түрэмгийлэлд хариу барьж, Украины зэвсгийг хөгжүүлж байна" гэж тэр нэмж мэдэгджээ. Зеленский ингэхдээ дроноос авсан дүрс бичлэгийг нийтэлсэн бөгөөд үүнээс дронууд Бенгази дахь тэнгисийн цэргийн баазад зогсож байсан байлдааны хөлөг онгоцны хажуу талаас мөргөж, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлсэн хүчтэй дэлбэрэлт үүсгэж буй нь харагдаж байна. СБУ мэдэгдэлдээ "Украины батлан хамгаалах хүчин Оросын цэргийн флот болон тэдгээрийн хангамжийн сүлжээнд, тэр ч байтугай Хар тэнгисээс хол газарт ч аюулгүй зам гэж байхгүйг дахин нотоллоо" гэжээ. Зеленскийн хэлснээр Ням гарагт цохилтод өртсөн нөгөө хөлөг болох “MV Angara" ачааны хөлгийг Орос улс зэвсэг тээвэрлэхэд ашиглаж байсан г...

Open article