Сэлбэ дэд төвийн орон сууцны зарим блокт дотор заслын ажил эхэлснийг мэдээлэв
- Words
- 124
- Chars
- 875
- AI summary
- Yes
In the Selbe sub-center apartment construction project, 31 block buildings that became ready for heating this year were connected to the Selbe thermal station and began receiving heat. Interior renovation work has started in some of the blocks. The heat supply for the Selbe sub-center is planned to be provided by two sources, Selbe and Dambadarjaa.
Сэлбэ дэд төвийн орон сууцны бүтээн байгуулалтын хүрээнд энэ онд халаалт авахад бэлэн болсон 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдож, дулааны эрчим хүчээ авч эхэлсэн хэмээн мэдээлээд буй. Одоогийн байдлаар зарим блокт дотор заслын ажил эхэлжээ. Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг Сэлбэ болон Дамбадаржаа гэсэн хоёр эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжид буюу энэ онд Сэлбэ дулааны станцаас дулаан авч байгаа бөгөөд тус станц 2021 онд ашиглалтад орсноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Харин 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 гаруй хувьд хүрчээ. Хотын даргын мэдээлснээр 2027 оноос өмнө буюу арванхоёрдугаар сарын сүүлчээр тус станцын эхний туршилт тохируулгыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа билээ.
Open article