⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ираны эрх баригчид тайзан дээр хижабгүй гарсан дуучныг хамтлагийнх нь гишүүдийн хамт ташуурдан шийтгэжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
468
Chars
3495
AI summary
Yes
Full story

Iranian authorities whipped a well-known female singer and four members of her group for performing a concert without a hijab, their lawyer said. According to a member of the legal team, singer Parastu Ahmadi, three musicians and one producer were each whipped 74 times. The punishment was carried out yesterday in the city of Qom.

Ираны эрх баригчид олны танил дуучин эмэгтэй болон түүний хамтлагийн дөрвөн гишүүнийг хижаб (толгойн алчуур)-гүйгээр концерт тоглосных нь төлөө ташуурдаж шийтгэснийг тэдний өмгөөлөгч мэдээлжээ. Өмгөөллийн багийн гишүүний мэдээлснээр дуучин Парасту Ахмади болон гурван хөгжимчин, нэг продюсер тус бүр 74 удаа ташуурдуулсан байна. Энэхүү шийтгэлийг өчигдөр Ираны Кум хотод хэрэгжүүлжээ. 29 настай Ахмади 2024 оны арванхоёрдугаар сард цахим орчинд шууд дамжуулсан тоглолтын үеэр ханцуйгүй даашинз өмссөн байв. Ираны хуулиар эмэгтэйчүүдийг олон нийтийн өмнө уран бүтээл толилуулахыг хориглодог бөгөөд тэднээс толгойгоо алчуураар ороож, биеэ далдалсан хувцас өмсөхийг шаарддаг. Энэ оны зургаадугаар сард Кум хотын эрүүгийн хэргийн шүүх Ахмади болон бусад найман хүнийг "садар самуун, зохисгүй материал" нийтэлж, "олон нийтийн ёс суртахуунд халдсан" хэрэгт буруутган ял оноож байжээ. Тэд уг буруутгалыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Ийм үндэслэлээр тэдэнд тус бүр 74 удаа ташуурдуулах ял оноосноос гадна хоёр жилийн хугацаанд аудио-визуал (дуу дүрсний) чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглож, хилийн хориг тавьжээ. Өмгөөлөгчдийнх нь мэдээлснээр есдүгээр сарын сүүлээр Кум хотын давж заалдах шатны шүүх шүү...

Open article