⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Б.Пүрэвдагва: Гэрийн дулаалга болон нөөц хуримтлууртай цахилгаан халаагуурыг сард 60,000 төгрөг төлж, зээлээр авах боломжтой

ikon.mn ·Mongolia · world
Words
234
Chars
1843
AI summary
No

Гэр хорооллын дунд буюу Баруунсалаа, Зүүнсалаанд 800 айл өрхийг эрчим хүчээр хангах батарей хураагууртай, жижиг оврын нарны цахилгаан станцуудыг байгуулах шийдвэр гаргажээ. Төвийн шугам тасарсан ч тухайн бүсийн айлууд байнгын тогтой байх гэнэ. Харин энэ өвөл 7,800 айл өрхийг цахилгаан халаалтын системд шилжүүлэх бөгөөд дотоодын 20 орчим аж ахуйн нэгж цахилгаан халаагуур, яндангүй зуух буюу, нөөцлүүрт халаагуур, гэрийн дулаалга зэргийг үйлдвэрлэж байгаа юм байна. Тухайлбал хоёр талдаа хатавчтай, дээрээ тотготой дулаалга нь гэрийн дулаан алдагдлыг 33 хувиар бууруулдаг байна. Түүнчлэн индукцин плиткатай, 2.4 КВт-ын дулаан хуримтлууртай, цахилгаан халаагууруудын сонголт байгаа аж. Уг бүтээгдэхүүнүүдийг хэрхэн худалдаж авах талаар хотын дарга Б.Пүрэвдагва "Гэр хорооллын 7,800 айлд дулаан хуримтлууртай, цахилгаан халаагууруудыг нийлүүлэхдээ нэг компанитай хамтарч, нэг бүтээгдэхүүнийг шахахгүй, иргэдэд сонголт өгнө. Ингэснээр гэрт амьдарч байгаа иргэд Чип багц болон цахилгаан халаагуур зэрэг бүтээгдэхүүнээс зээлээр авах боломжтой. Иргэд сард түлшиндээ 200,000 төгрөгийг зарцуулдаг бол үүнээс бага буюу сард төлөх зээлийн хэмжээ нь 60,000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоолсон. ААН, байгууллагуу...

Open article