⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Жимобайл ХХК “Starlink Mobile” үйлчилгээг Монгол Улсад анх удаа туршиж байна

ikon.mn ·Mongolia · sports
Words
307
Chars
2536
AI summary
No

Үүрэн холбооны үндэсний оператор Жимобайл ХХК нь SpaceX компанитай хамтран хиймэл дагуулаас гар утсанд шууд холбогдох (Direct to Cell) технологид суурилсан “Starlink Mobile” үйлчилгээг Монгол Улсад анх удаа туршиж байна. Ингэснээр үүрэн холбооны сүлжээ хүрээгүй алслагдсан бүс нутагт ч хэрэглэгчид өөрийн гар утсаар дамжуулан хиймэл дагуулын сүлжээнд холбогдож, датанд суурилсан аппликейшн ашиглан дуудлага хийх, мессеж илгээх болон хүлээн авах боломж бүрдэж байна. Одоогоор “Starlink Mobile” үйлчилгээ нь туршилтын шатанд хэрэгжиж байгаа бөгөөд холболтын тогтвортой байдал, үйлчилгээний чанар, ашиглалтын боломжийг сайжруулах чиглэлээр техникийн тохируулга, туршилт, сайжруулалтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Туршилтын хугацаанд хэрэглэгчид үйлчилгээг нэмэлт үнэ төлбөргүй туршиж ашиглах боломжтой. Энэхүү технологи нь ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг малчид, аялагчид, төрийн, уул уурхай, зам тээврийн салбарын ажилтнууд болон алслагдсан бүсэд зорчиж буй иргэдэд холбоо харилцааны хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн онцгой нөхцөл байдалд газрын сүлжээ хүрээгүй бүсээс холбоо барих нэмэлт боломжийг бий болгоно. “Starlink Mobile” үйлчилгээг хэрхэн туршиж, ашиглах...

Open article