⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Маргааш нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд зүүн хэсгээр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна

ikon.mn ·Mongolia · world
Words
288
Chars
2087
AI summary
Yes
Full story

The weather agency forecasts snow and snowstorms in the northern part of the country tomorrow, Nov. 25, and in the eastern part on Nov. 26 and 27, with cold weather across most of the country. Its 10-day outlook for Nov. 23 to Dec. 3, 2026, calls for precipitation in the Khalkh River valley on Nov. 23, in the Mongolian Altai mountains on Nov. 24, and in western and central provinces on Nov. 25.

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж,цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 2026 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 23-нд Халх голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 25, 26-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 24, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэн, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, говийн бүс нутгий...

Open article