⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Оросын нисэх онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсний улмаас түгшүүр зарлажээ

ikon.mn ·Mongolia · world
Words
308
Chars
2339
AI summary
Yes
Full story

Early on Tuesday morning, several Russian combat aircraft briefly entered South Korea's air defense zone over the East Sea and then left. South Korea's military declared an alert on an island in the East Sea and scrambled fighter jets in response. The Joint Chiefs of Staff reported the incident and said the Russian aircraft had entered the zone.

Мягмар гарагийн өглөө эрт Оросын хэд хэдэн байлдааны нисэх онгоц Зүүн тэнгис дэх Өмнөд Солонгосын агаарын хамгаалалтын бүсэд хэсэгхэн хугацаанд нэвтрээд буцаж гарсан байна. Үүний улмаас Зүүн тэнгисийн нэг арал дээр түгшүүр зарлаж, хариу арга хэмжээ болгон сөнөөгч онгоцнуудаа хөөргөснийг тус улсын зэвсэгт хүчин мэдээлжээ. Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр Оросын онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчөөгүй гэнэ. Өмнө нь дотоод хэргийн яамнаас гар утсанд илгээсэн яаралтай сэрэмжлүүлэгт агаарын орон зайг зөрчсөн мэтээр мэдээлсэн байжээ. Мөн орон нутгийн захиргаанаас Оросын онгоцнуудыг Умард Солонгосын онгоц байж болзошгүй гэж мэдээлснийг залруулсан байна. Оросын байлдааны онгоцнууд өглөө эрт агаарын хамгаалалтын бүсэд (KADIZ-Korea Air Defence Identification Zone) нэвтэрч, Уллынь арал руу дөхсөнийхөө дараа тус бүсээс гарсныг жанжин штаб мэдээлжээ. KADIZ бол Өмнөд Солонгосын агаарын орон зай биш, харин түүн рүү чиглэсэн гадаадын нисэх онгоцнуудыг урьдчилан илрүүлэх зориулалттай хамгаалалтын бүс юм. "Бид Оросын онгоцнуудыг KADIZ-д нэвтрэхээс нь өмнө хөдөлгөөнийг нь илрүүлж, болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх үүднээс тактикийн маневр хийлгэхээр сөнөөгч онгоцнуудаа илгээ...

Open article