⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Монгол Улсын иргэд Тайландын Хаант улсад өмнө нь 60 хоног визгүй зорчдог байсныг 30 болгон бууруулсныг ЭСЯ сануулав

ikon.mn ·Mongolia · sports
Words
706
Chars
5380
AI summary
No

Тайландын Хаант Улсад аялж жуулчлах, суралцах, хөдөлмөр эрхлэх болон бусад зорилгоор зорчих Монгол Улсын иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 1. Виз болон хилээр нэвтрэх нөхцөл Тайландын Хаант Улсад визгүй зорчих нөхцөлд 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс өөрчлөлт орж, Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид тус улсад нэг удаад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр өмнө нь мөрдөж байсан 60 хүртэл хоног визгүй зорчих нөхцөл хүчингүй болсон. Хөдөлмөр эрхлэх, суралцах, урт хугацаагаар оршин суух болон аялал жуулчлалаас бусад зорилгоор Тайландын Хаант Улсад зорчих иргэд тухайн зорилгод нийцсэн ангиллын визийг Тайландын цахим визийн систем ( https://www.thaievisa.go.th )-д урьдчилан мэдүүлж, шаардлагатай зөвшөөрлийг урьдчилан авах ёстой. Аялал жуулчлалын зорилгоор визгүй нэвтэрсэн иргэд холбогдох зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэхийг хориглодог болохыг анхаарна уу. Нийгмийн сүлжээгээр өндөр цалинтай ажилд зуучлах, виз болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн зар, мэдээллийн үнэн зөвийг сайтар нягталж, хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөг, цахим залилангийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү. Тайландын Хаант Улсын хи...

Open article