Г.Тэмүүлэн: 19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа
- Words
- 130
- Chars
- 965
- AI summary
- Yes
An Open Ministry event was held today at the Ministry of Justice and Internal Affairs. Officials answered a journalist's question about the investigation into the death of a 19-year-old soldier who had served in a border unit in Uvs Province and died while being treated at the National Center for Mental Health. Police Colonel B. Ganchuluun commented on the cause, and G. Temuulen said the case is still being investigated.
"Нээлттэй яам" үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр "Увс аймаг дахь хилийн ... ангид алба хааж байсан байлдагч Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-д эмчлүүлж байхдаа нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа"-тай холбоотой сэтгүүлчийн асуултад албаныхан дараах хариултыг өгөв. Цагдаагийн хурандаа Б.Ганчулуун: Учир шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй тул ийм нөхцөл байдал тогтоогдсон гэж шууд хэлэх боломжгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн: Боломжит хүрээнд мэдээлэл өгье. 19 настай байлдагч Увс аймаг дахь хилийн ... ангид алба хааж байсан. Энэ асуудал цэргийн ангид бус СЭМҮТ-д үүссэн байна. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байх хугацаанд энэ асуудал гарсан. Хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү, үгүй юу гэдгийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Эцсийн дүгнэлт гарахаар ЦЕГ-ын цагаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх.
Open article