⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Инфляцын үндсэн шалтгаан руу чиглэсэн 14 арга хэмжээ бүхий Мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдлаа

ikon.mn ·Mongolia · economy
Words
430
Chars
3244
AI summary
Yes
Full story

Mongolia’s State Great Khural approved the main directions for state monetary policy in 2027 at a plenary session held on November 20, 2026. The approved document sets out 14 measures. They are aimed at stabilizing inflation around 5% over the medium term, making monetary policy more effective, and strengthening the independence, governance and accountability of the Bank of Mongolia.

Улсын Их Хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь инфляцыг дунд хугацаанд тав орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монголбанкны хараат бус байдал, засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн 14 арга хэмжээг багтаажээ. Төслийг Засгийн газрын тэргүүн дэмжиж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн юм. Инфляцын үндсэн шалтгаан руу чиглэсэн шийдэл 2026 оны 10 дугаар сард инфляц 13.4 хувьд хүрч, зорилтот түвшнээс хоёр дахин давсан. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-д хэлсэн үгэндээ инфляц удаан хугацаанд өндөр байгаагийн гол шалтгаан нь бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт гэдгийг онцолсон. Илүүдэл мөнгө төсвийн шинжтэй хөтөлбөр, валютын зах зээл дэх Төв банкны хэт оролцоо, төсвийн алдагдлын хэтрэлт гэсэн гурван сувгаар эдийн засагт орж иржээ. 2012 оноос хойш Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөрт 15.8 их наяд төгрөг зарцуулагдсан. Үүний үр дүнд 2025 оны жилийн аудитлагдсан тайлангаар Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.8 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрө...

Open article