⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

ikon.mn ·Mongolia · sports
Words
337
Chars
2656
AI summary
No

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хот дахь “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочиллоо. Төлөөлөгчдийг “Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс хүлээн авч уулзан ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэв. Уулзалтаар талууд “МИАТ” ТӨХК-ийн бүс нутгийн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, АНУ, Европын чиглэлд холын зайн нислэгээ өргөжүүлэх боломжуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Мөн энэ үеэр “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. “Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс энэхүү уулзалтаар “МИАТ” ТӨХК-ийн хүлээн авах хоёр дахь “Boeing 737 MAX 8” хөлөг бүс нутгийн зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад дэмжлэг болно гэдгийг дурдлаа. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы энэ удаагийн ажлын айлчлалаар АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын захиргаатай хийсэн уулзалтуудаар хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хугацааг тодорхой болсонд талархал илэрхийллээ. Сайд ...

Open article