⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Юнител групп Tech Journo хөтөлбөрөөр технологийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна

ikon.mn ·Mongolia · tech
Words
310
Chars
2479
AI summary
No

Медиа салбарын төлөөлөл, сэтгүүлчид, контент бүтээгчдийг нэгтгэсэн The Media Show арга хэмжээ болж, энэ үеэр Юнител групп болон Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн хамтран хэрэгжүүлж буй Tech Journo хөтөлбөрийг танилцууллаа. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй Tech Journo хөтөлбөр нь сэтгүүлчдэд технологийн салбарыг илүү ойроос танин мэдэх, бодит төсөл, шинэ шийдлүүдтэй танилцах, технологийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломж олгодог. Хөтөлбөрийн талаар “Сэтгүүлзүйн Инноваци Хөгжлийн Үүр Төв”-ийн хөтөлбөр хариуцсан захирал Л.Анударь танилцуулахдаа технологийн сэтгүүл зүй нь технологийг сэтгүүл зүйн ажилдаа ашиглах тухай бус, харин технологийн салбарыг төрөлжүүлэн сурвалжилж, түүний нийгэм, эдийн засаг, хүний амьдралд үзүүлж буй нөлөөг олон нийтэд хүргэх чиглэл болохыг онцоллоо. Тэрээр технологийн мэдлэг өнөөдөр бичиг үсгийн боловсролтой адил хүн бүрд хэрэгтэй болж, технологийг ойлгож, ашиглаж чаддаг хүн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн хувьд илүү олон боломжийг хүртэж байгааг дурдсан юм. Иймээс технологийн хөгжил, түүний боломж, эрсдэлийн талаар олон нийтэд чанартай, үнэн бодит мэдээлэл хүргэх хэрэгцээ улам нэмэгдэж байна. Дэлхий дахинд технологийн сэтгүүл зүй б...

Open article