Олон улсын шалгалтын дүнг Элсэлтийн Шалгалтын оноонд дүйцүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч байна
- Words
- 262
- Chars
- 2124
- AI summary
- No
БШУЯ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалт зохион байгуулах” журам, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр тушаалд заасны дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд: Кембрижийн AS, A, IB- International Baccalaureate TOEFL/IBT/ PTE IELTS SAT Эдгээр шалгалтын дүнг Элсэлтийн Шалгалтын оноонд дүйцүүлэх хүсэлтийг энэ сарын 27-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна. ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ АЛХАМ Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх оюутан, суралцагчид нь Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтын “Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх” гэсэн цонхыг сонгож, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа дараах зааврын дагуу оруулж, хүсэлтээ цахимаар ирүүлнэ. Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал: Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар Үн...
Open article