Ц.Мөнхтуяагийн санаачилсан багш нарыг улс төрд оролцох эрхтэй болгож, тэдний тэтгэвэрт гарах насыг наашлуулж, амралтын хоног болон цалинг нь нэмэх тухай хуулийн төслийг дэмжив
- Words
- 1145
- Chars
- 9031
- AI summary
- Yes
The Standing Committee on Human Development and Social Policy discussed a draft amendment to the General Education Law submitted by 39 MPs including Ts. Munkhtuya. The bill would remove the current provision that keeps teachers out of politics. It would also raise salaries for education workers, lower the retirement age, and increase vacation days. The committee backed the draft.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ц.Мөнхтуяа нарын 39 гишүүний өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд одоо мөрдөгдөж буй багш нарыг улс төрөөс ангид байх заалтыг хүчингүй болгох, боловсролын салбарт ажиллагсдын цалинг нэмэх, тэтгэвэрт гарах насыг наашлуулах, төрийн өмчийн сургуулийн багшийн цалин хувийн сургуулийнхтай ижил байх зэрэг асуудлыг тусгажээ. Хуулийн төслийн талаар Ц.Мөнхтуяа гишүүн танилцуулсны дараа Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын саналыг танилцуулсан юм. Сангийн сайдын уншиж танилцуулснаар энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Учир нь хууль батлагдвал 2.2 их наяд төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болох тул эдийн засаг, төсөв санхүү талаас дэмжих боломжгүй гэж үзжээ. Мөн салбарын хуулиар ажилчдын нийгмийн асуудлыг зохицуулах нь төрийн албан хаагч тэгш бус нийгмийн баталгаагаар хангагдах улмаар салбар хоорондын тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлөх, төрийн албаны нэгдсэн бодлого алдагдах үр дагавартай тул тус хуулийн төслийг дэмжихгүй гэв. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асу...
Open article