⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Зургаан дүүргийн болон зуслангийн бүсийн цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын нэгнээс шинэ дансанд хүлээн авна"

ikon.mn ·Mongolia · world
Words
120
Chars
983
AI summary
Yes
Full story

Commercial bank account numbers for paying electricity bills in the capital will change starting December 1, 2026. UBTsTS JSC said the change applies to households, enterprises and organizations as it moves to a new operating arrangement. The new accounts cover Songinokhairkhan, Khan-Uul, Bayangol, Chingeltei, Sukhbaatar, Bayanzurkh and the Zuslan consumers area. The announcement said the change takes effect from next month.

Нийслэл хотын айл өрх, ААН, байгууллагын цахилгаан эрчим хүчний төлбөрийг хүлээн авах арилжааны банкнуудын дансны дугаар ирэх сараас өөрчлөгдөж байгааг мэдэгдлээ. Энэ тухай "УБЦТС" ТӨХК-аас "2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэхээр болсныг сонордуулж байна. Энэхүү зохицуулалтад Налайх дүүрэг болон Зуунмод төвийн хэрэглэгчдэд хамаарахгүй. Цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх дансны мэдээлэл, төлбөрийн дүнг 137004 дугаарт хэрэглэгчийн долоог оронтой кодоо мессежээр илгээгээд авах боломжтой" гэв. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн нийслэлчүүд нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны дотор төлдөг болсон билээ. Энэ удаад төлбөрийг хүлээж авах дансыг нэгтгэж байгаа аж.

Open article