Орон сууцны захиалга өгч хохирохоос урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлж байна
- Words
- 630
- Chars
- 4849
- AI summary
- No
"Нээлттэй яам" үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр зохион байгуулав. Энэ үеэр E-burtgel.gov.mn болон Urban.gov.mn сайтыг хөгжүүлж байгаа талаарх мэдээллийг өглөө. "Баталгаат байр эсэхийг нь хянах зорилгоор эрх зүйн орчин нь бүрдээгүй ч эрсдэлээс хамгаалахын тулд төр өөрт байгаа мэдээллийн хүрээнд барьж дуусаагүй барилгуудын мэдээллийг ил тод болгож эхэлсэн" гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хэлсэн юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням "Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар 406 дугаар тогтоолыг баталсан. Тодруулбал захиалгын гэрээгээрээ орон сууцаа өмчилж чадахгүй байгаа иргэдийн асуудлыг дахин давтахгүй, орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтэд нээлттэй мэдээлэх тогтоолыг баталсан байдаг. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах, систем хөгжүүлэлт, программ хангамжийн ажлыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан. Бид бэлэн байдлыг хангаж, төсөв санхүүг зохицуулах ажлын Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж, шийдвэрлэсэн юм аа. Улсын бүртгэлийн веб сайт буюу E-burtgel.gov.mn сайтыг хөгжүүлж байна" гэдгийг хэллээ. Үргэлжлүүлэн "Барилга баригдаж эхлэх үйл явц нь 10 үе шатыг дамждаг. Үүнд: Газар эзэмших ...
Open article