⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Сэтгүүлч Р.Эмүжин: Долоо хоногт гурван удаа гэр бүлээрээ шөлтэй лапша идээд үз, ханиад харшил нэг л мэдэхэд алга болно

ikon.mn ·Mongolia · world
Words
263
Chars
1849
AI summary
No

Р.Эмүжин: Эрт цагийн монголчууд биерхүү өндөр байсныг археологийн олдворууд, хадны сүг зураг, түүхэн үзмэрүүд гэрчилдэг. Тэд цайр магнигаар баялаг уулын тунгалаг ус ууж, тал нутагт ургадаг 300 гаруй эмт чанарын ургамлыг өвгөдийнхөө заавраар хоол хүнс, эмнэж домнохдоо хэрэглэж, агаар салхинд эрх чөлөөтэй гүйж, адуу малтай шөрмөс сунган ноцолдож ирсэн. Харин өнөө цагийн бидний явах суух хэмжээтэй, импортын голдуу хүнсэнд найдаж, дэлгэцийн өмнө хэт удаан суух болсон. Гэтэл өсгөлүүн өндөр болно гэдэг хөдөлгөөнөөс гадна хоол хүнсний хэрэглээнээс асар их шалтгаалдаг зүйл ажээ. Уудаг уснаасаа авч чадахгүй байгаа цайр магни, иддэг хоолноосоо олохгүй байгаа В1, В2, В3, К, Д витамин болон фолийн хүчил зэргийг нэгтгэн, дээр нь өсөлтийн гол өгөгдөл болох Элковитоор баяжуулсан лапша гоймон гэж бий. Бөхчүүд гэр бүлээрээ сонгон хэрэглэж, удам залгах хөвгүүд дүү нартайгаа өвлийн турш шөлтэй хоол хийж иддэг шалтгаан нь энэхүү элковитоор баялаг хоол хүнсэнд байдаг бөгөөд халуун шөлтэй хоол хүний биеэс хөлс ялгарах, бодисын солилцоо эрчимжих нөхцөлийг бүрдүүлдэг. Элковитоор баяжуулсан лапша гоймонгийн жорыг анх лабораторийн нөхцөлд, Монгол, Германы эрдэмтэн судлаачдын хамтарсан баг боловсруулж байжээ...

Open article