⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Хотын даргын BYD компанитай санамж бичиг байгуулсан их багтаамжийн нийтийн тээвэр төслийг хэрэгжүүлэхэд ₮367 тэрбумыг төсөвлөжээ

ikon.mn ·Mongolia · economy
Words
225
Chars
1677
AI summary
No

Улаанбаатар хотын 2027 оны төсвийн хөрөнгийн дийлэнхийг авто замын түгжрэлийг бууруулахад зарцуулахаар төлөвлөж буй хэмээн хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлээд буй. Ингэхдээ "Унадаг дугуй унах нөхцөлийг бүрдүүлнэ, BYD компанитай гэрээ байгуулж, “Sky shuttle” их багтаамжийн тээврийн хэрэгслийг Яармаг буюу Архивын ерөнхий газраас 120 мянгатын Тэмээтэй хөшөө хүртэл ойролцоогоор 13 км замаар явуулна. Хотын баруун талд 14.3 километр, зургаан эгнээтэй, "Баруун гарц" гэдэг нэртэй хурдны авто замыг барина" гэж танилцуулсан юм. Тэгвэл эдгээр амлалтаа хэрэгжүүлэхэд ирэх оны нийслэлийн төсвөөс зарцуулах хөрөнгийг дараах байдлаар төсөлд тусгажээ. Их багтаамжийн нийтийн тээвэр төслийг 2027-2028 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг ₮367 тэрбум . Үүнээс 2027 онд ₮100 тэрбумыг зарцуулна. Харин Улаанбаатар хотын баруун, зүүн чиглэлийн авто замын орц, гарцын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх авто зам, замын байгууламжид гурван жилийн хугацаанд буюу 2025-2028 онд зарцуулах нийт төсөв ₮2.3 их наяд . Ирэх онд ₮5 тэрбумыг хуваарилсан байна. Дугуй болон моторт бус тээврийн хэрэгслийн шинэ зам барихад ₮10 тэрбум , зогсоолд ₮1 тэрбум, явган хүний шинэ зам барихад ₮5 тэрбумыг төсөвлөжээ. Уулзваруудын нэвтрэ...

Open article