Украины тал Трампын уриалгыг хэрэгсэлгүй довтолж байгааг шүүмжилсэн Путин хариу арга хэмжээ авахаа амлав
- Words
- 300
- Chars
- 2265
- AI summary
- Yes
Ukraine has continued strikes targeting Russian oil refineries. US President Donald Trump urged an end to the attacks, but they continued. Russian leader Vladimir Putin criticized Ukraine for pressing on with the strikes and promised retaliatory measures.
Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн халдлагаа үргэлжлүүлсээр байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг зогсоохыг уриалсан ч Украин ийнхүү халдсаар байгааг ОХУ-ын удирдагч Владимир Путин шүүмжлээд үүний эсрэг хариу арга хэмжээ авахаа амласан байна. Украины эрх баригчид үүнийгээ зөвхөн Оросын тал тус улсын эрчим хүчний байгууламжуудад довтлохоо больсон цагт зогсоохоо мэдэгдэж байгаа. Дональд Трамп аравдугаар сарын дундуур эрчим хүчний салбарт "гал зогсоох" тухай санаачилга гаргасны дараа Украины тал цохилтоо түр завсарласан ч сарын сүүлчээс эхлэн дахин эрчимжүүлсэн юм. Мягмар гарагт Кремльд засгийн газрын албан тушаалтнууд болон газрын тосны салбарын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Путин "АНУ-ын ерөнхийлөгчийн шууд уриалга, хүсэлтийг үл харгалзан Киевийн дэглэм манай газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсаар байна. Тэд энэхүү зөвлөгөөг үл тоомсорлож байна. Тиймээс үүний эсрэг бид хариу арга хэмжээ авах нь гарцаагүй юм” гэж хэлжээ. Мөн тэрбээр уг уулзалтын үеэр эрчим хүчний байгууламжуудын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна. Салбарын хоёр эх сурвалжийн тооцоолсноор аравдугаар сарын сүүлчээс хойш...
Open article