Хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлын явц 87 гаруй хувьд хүрчээ
- Words
- 130
- Chars
- 997
- AI summary
- Yes
Since last October, health checks have begun for 3-year-olds in kindergarten middle groups and for students in grades 1, 6 and 10. In the capital, the effort to give children early-detection and preventive health checks had reached 87.9% as of the report. Of 140,727 children targeted, 114,263 had received early-detection checks.
Өнгөрсөн аравдугаар сараас цэцэрлэгийн дунд бүлэг буюу 3 настнууд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлын явц 87.9%-д хүрчээ. Тодруулбал 140,727 хүүхэд хамрагдахаас 114,263 нь эрүүл мэндийн эрт илрүүлэгт орсон байна. Нийслэлийн есөн дүүргээс Багахангай, Багануурын багачууд урьдчилан сэргийлэх үзлэгт хамгийн их буюу 90 гаруй хувьтай хамрагдсан байгааг НЭМГ-аас мэдээлэв. Хүүхдүүдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Эмч нар хүүхдийн арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн систем, амны хөндийн эрүүл ахуй, зүрх судас, нурууны муруйлт, хавтгай тавхайг үзэж, сэтгэл зүйн үнэлгээ хийх бөгөөд үзлэгийн хариу, дүгнэлт, зөвлөмжийг гэр бүл бүрд хүргэх зорилготой байна.
Open article