⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ромын пап агсан хувийн тэмдэглэлдээ гурван удаа чөтгөртэй таарснаа бичиж байжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
352
Chars
2538
AI summary
Yes
Full story

The late Pope Francis wrote in his private diary that he encountered the devil three times in his life and saw the "gates of hell." The diary was published Tuesday as "The Private Diary of Pope Francis." A 2021 entry in the book describes three occasions when he saw the devil, including one from a car and one during prayer.

Ромын пап Франциск агсан амьдралынхаа туршид гурван удаа чөтгөртэй тааралдсанаа, мөн "тамын үүд"-ийг үзсэн тухайгаа хувийн өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. Мягмар гарагт хэвлэгдсэн "Ромын пап Францискийн хувийн өдрийн тэмдэглэл" (The Private Diary of Pope Francis) номын 2021 оны бичвэрт түүний чөтгөрийг харсан гурван тохиолдлыг дурдсан байна. Үүнд нэг удаа машинаас, нэг удаа мөргөлийн үеэр сүмийн найрал дуучдын тавцан дээрээс, харин гурав дахь удаагаа Ватиканы албаны хүмүүстэй уулзаж байх үедээ харсан гэжээ. "Түүний хоолойн хүчтэй, сөөнгө өнгийг би мартаж чадахгүй нь" хэмээн Франциск тэдгээр үзэгдлүүдийн нэгийг дурсаж бичсэн байна. 1992-2024 оны хооронд бичигдсэн уг өдрийн тэмдэглэлдээ тэрбээр 2018 онд Чили улсад хийсэн айлчлалынхаа талаар харамсан бичжээ. Тухайн үед Франциск санваартнуудын үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдсан нэгэн хамбыг өмөөрснийхөө төлөө шүүмжлэлд өртөж байсан юм. 2025 онд таалал төгстлөө 12 жилийн турш Католик сүм хийдийг тэргүүлсэн Франциск хожим уучлалт гуйж, тус улсын хамба нарыг Ромд дуудсан бөгөөд тэд бүгд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаж байв. "Чилид үүссэн нөхцөл байдлаас болж сэтгэл маш их хямарсан. Чили...

Open article