Нөхөрсөг тоглолтыг мартсан "Хөх Чононууд" шигшээ багийн дараагийн цугларалтад бэлэн үү?
- Words
- 564
- Chars
- 3983
- AI summary
- Yes
FIFA organizes FIFA Days to arrange national team matches on a regular basis, usually during league match windows or in the summer. The most recent national team window ran from the 9th to the 17th of this month. The article raises a question about Mongolia's adult national football team and the next gathering of the "Blue Wolves."
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос шигшээ багуудын тоглолтыг тогтмол зохион байгуулах зорилгын хүрээнд "FIFA Days" зохион байгуулдаг. Ихэвчлэн лигийн тоглолтын цонх үе эсвэл зуны цагт шигшээ багийн тоглолт хийдэг уламжлалтай. Шигшээ багуудын цонх үеийн сүүлчийнх нь энэ сарын 9-нөөс 17-ныг хүртэл үргэлжиллээ. Харамсалтай нь энэ үеэр Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг тоглосонгүй. Шигшээ багтаа дуудагдах, эх орныхоо нэрийн өмнөөс талбайд гарах гэдэг ямар ч тамирчны хувьд нэр төрийн хэрэг байдаг. Тэгээд бүр үзэгчдийнхээ өмнө ур чадвараа харуулах, бусад багуудтай туршлага солилцох, том тэмцээний өмнөх шалгалт өгөх зэрэг олон талын ач холбогдолтой. Шигшээ багуудын цугларалтын дараа FIFA-гаас дэлхийн чансааг шинэчилдэг. Одоогоор Испанийн шигшээ баг чансааг тэргүүлж байгаа бол араас нь Аргентин, Франц, Английн баг удаалж явна. Азийн чансааг Япон (дэлхийн чансааны 17), Иран (23), Австрали (27), БНСУ (30) жагсаж байна. Харин манай шигшээ баг дэлхийн чансааны 190-д бичигддэг хэвээрээ. Монголын баг 1998 оны арванхоёрдугаар сард дэлхийн чансаанд анх удаа бичигдэхдээ 196-д орж байв. Түүнээс хойш 2008 онд 192, 2018 онд 188, харин одоо 190-д бичигдэж буй. Ардаа арлын хэдхэ...
Open article