ХААН Банк 2027 оны эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа
- Words
- 388
- Chars
- 2904
- AI summary
- Yes
Khan Bank held an event called Economic outlook 2027 on November 24. It presented a report on Mongolia's macroeconomic indicators for next year, along with the influence of domestic and external conditions, trends and the current outlook. Major enterprises and group companies seen as pillars of Mongolia's development attended, as did small and medium-sized business owners.
Ирэх оны Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд, дотоод гадаад орчны нөлөөлөл, хандлага, төлөв байдлын тайланг танилцуулах “Economic outlook 2027” арга хэмжээг ХААН Банкнаас 11-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон томоохон аж ахуйн нэгж, групп компаниуд болон жижиг дунд бизнес эрхлэгчид энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, эдийн засгийн төлөв байдлын тайлантай танилцсанаар бизнес төлөвлөгөө, шийдвэр гаргахдаа улс орны эдийн засгийн төлөв байдал, салбарын чиг хандлагыг харгалзан тооцох боломж бүрддэг билээ. Уг тайланг ХААН Банкнаас харилцагч байгууллага, аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгчдэд зориулан 4 дэх жилдээ ийнхүү танилцуулж байна. Энэ удаагийн арга хэмжээний голлох илтгэлийг дэлхий дахинд эдийн засгийн чиг хандлага нөхцөлүүд хэрхэн өөрчлөгдөж буй талаар ING группийн Түүхий эдийн зах зээл хариуцсан ерөнхий эдийн засагч Уоррен Паттерсон тавьсан бол Монгол Улсын 2027 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг ХААН Банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал М.Маргадмөн танилцууллаа. ХААН Банкны шинжээчдийн судалгаа анализ дээр үндэслэн боловсруулсан уг тайланд ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляц болон хүүгийн түвшний т...
Open article