⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Оросын олигархи Их Британид болж буй гэр бүл салгах шүүх хуралд Москвагаас видео холбоогоор оролцжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
643
Chars
4702
AI summary
Yes
Full story

On Tuesday, Russian oligarch Vladimir Potanin took part by video link from Moscow in a divorce hearing underway in London. The case is regarded as the most expensive divorce in British history. His former wife, Natalia Potanina, is a Russian-born British citizen, and the assets at issue are estimated at around $30 billion.

Мягмар гарагт Лондон хотод үргэлжилж буй гэр бүл салгах шүүх хуралд Оросын олигархи Владимир Потанин видео холбоо ашиглан Москва хотоос оролцжээ. Энэ нь Их Британийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй гэр бүл цуцлуулах шүүх хуралд тооцогдож байгаа юм. Потанины хуучин эхнэр болох Орост төрсөн, Британийн иргэн Наталья Потанина түүний ойролцоогоор $30 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийн тодорхой хэсгийг нэхэмжилж байгаа юм. 2018 оноос хойш үргэлжилж буй энэхүү шүүх хурал Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Британийн сонинууд үүнийг "хөрөнгө чинээтэй хүмүүсийн хувьд гэрлэлтээ цуцлуулдаг эрх зүйн төв" гэгддэг Лондон хот энэ нэр хүндээ хадгалж чадах эсэхийг харуулах шүүх хурал гэж тодорхойлжээ. Учир нь Британийн хууль эрх зүйн тогтолцоо нь санхүүгийн хувьд сул талд байгаа этгээдэд илүү ашигтай шийдвэр гаргах магадлал өндөртэй гэдгээрээ эртнээс алдартай юм. Түүнчлэн энэ хэрэг нь ЗХУ задарсны дараах Оросын олигархиудын тансаг амьдралын хэв маяг, санхүүгийн нууц, үйл ажиллагааг олон нийтийн анхаарлын төвд оруулжээ. 1990-ээд онд ОХУ-ын шадар сайдаар богино хугацаанд ажиллаж байсан, мөн ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон гэгддэг Потанин бол металлургийн салбарын...

Open article