⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Куба улсад хүн амын дундаж наслалт 1950 оноос хойш анх удаагаа богиносжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
291
Chars
2014
AI summary
Yes
Full story

Cuba's average life expectancy has fallen for the first time since records began in 1950, according to the head of the World Health Organization. WHO Director-General Tedros Adhanom Ghebreyesus, visiting Havana, said life expectancy was 78.8 years in 2020 and dropped to 74.4 years in 2025. The decline comes as Cuba struggles with a severe economic crisis.

Эдийн засгийн хүнд хэцүү хямралд нэрвэгдээд байгаа Куба улсад хүн амын дундаж наслалт 1950 оноос хойш анх удаагаа буурсан тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн Мягмар гарагт мэдэгджээ. Хавана хотод айлчилж буй ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дундаж наслалт 2020 онд 78.8 жил байсан бол 2025 онд 74.4 жил болж буурсан нь 1950 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших анхны бууралт болохыг онцолсон байна. 2025 оны энэхүү үзүүлэлт нь АНУ-ын засаг захиргаа энэ оны нэгдүгээр сард коммунист дэглэмтэй тус арал улсын түлш шатахууны нийлүүлэлтийг боомилж, хориг арга хэмжээ авахаас өмнөх үеийн тоо баримт юм. АНУ-ын жар орчим жилийн турш үргэлжилж буй худалдааны хориг дээр нэмэгдсэн энэхүү шинэ арга хэмжээ нь Куба улсыг түүхэндээ тохиолдож байгаагүй гүнзгий хямралд унагаж, төрийн үйлчилгээний салбарыг сүйрлийн ирмэгт авчраад байна. Хэвлэлийн хурлын үеэр Тедрос тус улсын эрүүл мэндийн тогтолцоо "нэн хүнд" буюу "ноцтой" байдалд байгааг дүрслэн ярьжээ. Тухайлбал нярайн эндэгдлийн түвшин 2020 онд 1,000 амьд төрөлт тутамд ойролцоогоор 4 байсан бол 2025 онд 9.9 болж, хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн эхийн эндэгдэл 2019 онд 1,000 амьд төрөлт тутамд 37.4 байсан бол өнгөрсөн жил 44....

Open article