⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

ikon.mn ·Mongolia · world
Words
138
Chars
1049
AI summary
No

Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд байгалийн шинжлэх ухааны хичээлийн зориулалттай орчин үеийн тоног төхөөрөмж, байгальд ээлтэй материалаар үйлдвэрлэсэн тавилгууд, далд агааржуулалтын систем бүхий кабинетыг иж бүрэн тохижуулж Монполимет группээс албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Тус сургуулийн онцлог нь Буддын гүн ухааны нарийн мэдлэгийг ерөнхий боловсролын суурь мэдлэгийн хичээлүүдтэй хослуулан заадаг хосолсон сургалтын хөтөлбөртэй юм. Хүн төрөлхтний мөнхийн асуулт болох “Яагаад?” хэмээх учир шалтгааны асуултад шинжлэх ухаан болон Буддын гүн ухаан өөр өөрийн арга замаар хариулдаг. Нэг нь туршилт, нотолгоонд тулгуурлан бодит ертөнцийн зүй тогтлыг танин мэдэхийг зорьдог бол нөгөө нь учир шалтгааны суурилсан аливаа юмсын мөн чанар, сэтгэл оюуны нарийн уялдаа холбоог шинжлэн судалдаг. Ийнхүү Буддын гүн ухаанд шамдан суралцаж буй хүүхэд багачууд шинжлэх ухааны сонирхолтой туршилт, судалгаа хийж, аливааг олон талаас нь харж, асууж, эрэлхийлж, бие даан сэтгэх чадвараа хөгжүүлэх илүү таатай орчин нөхцөлөөр хангагдаж байна.

Open article