Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө
- Words
- 167
- Chars
- 1317
- AI summary
- Yes
Reports say S. Davaasuren, director of Tavantolgoi Tulsh LLC, tried to purchase an adhesive containing a toxic chemical. Ulaanbaatar Mayor B. Purevdagva told journalists that information had come in that an adhesive containing polyacrylamide was being brought across the border. He called it a very serious and sensitive issue. Purevdagva said the director of Tavantolgoi Tulsh LLC will be dismissed.
"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг химийн хорт бодис агуулсан барьцалдуулагч худалдан авахыг завдсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчид Хотын дарга Б.Пүрэвдагваас тодруулахад "Полиакриламид гэдэг бодис агуулсан барьцалдуулагч хилээр оруулахыг завдсан гэдэг мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Иймд "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас чөлөөлнө. Худалдан авалттай холбоотой маш том асуудал үүслээ. Цаашид бодит нөхцөл байдлыг тодруулахын тулд хууль, хүчний байгууллагатай нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллана. Одоо борлуулагдаж буй түлшинд ямар нэг хортой бодис, илэрц байхгүй. Бид өдөр бүр мэргэжлийн байгууллага, лабораториор шинжлүүлж, хүхэрлэг, тоосонцор зэргийг хэмжүүлдэг. "Тавантолгой түлш"-д барьцалдуулагчийн нөөцийг гуравдугаар сар дуустал бүрдүүлсэн байгаа. Лабораторийн шинжилгээгээр хортой бодис илрээгүй тул одоо борлуулагдаж буй түлшийг иргэд санаа зоволтгүй хэрэглэх боломжтой" гэв. Борлуулалт, хангамжийн талаар Хотын дарга Б.Пүрэвдагва " Түлшийг тооцоо судалгаанд суурилан борлуулдаг. Нэг айл долоо хоногт долоон уут түлш хэрэглэнэ гэж үздэг. Иргэд түлшээ авахдаа сард дөрвөн удаа борлуулах цэгт очиж байгааг ...
Open article