ХОХИРОГЧИД: Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгээс бидний албан шаардлагын хариуг өгөхгүй бол бид суулт зарлах хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлнэ
- Words
- 308
- Chars
- 2271
- AI summary
- Yes
Between 2019 and 2025, 160 households placed orders for the Brilliant Apartment-1 housing project. The company promoted the project as being built on land belonging to the National Legal Institute and took orders from employees, public servants and citizens. The building's handover deadline passed three years ago, and the households have still not been moved in. The victims say they will continue their protest with a hunger strike unless the National Legal Institute responds to their official demand.
“Бриллиант апартмент-1” орон сууцны төсөлд 2019-2025 оны хооронд 160 айл захиалга өгчээ. Тус компани нь Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн газар дээр барьж байгаа төсөл гэж сурталчлан ажилтан, алба хаагчид болон иргэдээс захиалга авсан юм. Харамсалтай нь тус барилга ашиглалтад орох хугацаа нь өнгөрөөд гурван жил болсон ч одоог хүртэл айлуудаа оруулаагүй байна. Хохирогчид албан ёсоор Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-наас удаа дараа албан шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тиймээс өнөөдөр Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн гадна талбайд жагсаал зохион байгуулав. Энэ талаар хохирогчдын төлөөлөл "Хохирсон иргэд төрийн бус байгууллага байгуулаад албан шаардлага хүргүүлээд яг нэг сар, таван хоног боллоо. Бидэнд ямар ч албан бичгийн хариу ирээгүй. Тийм учраас өнөөдөр энд цуглаж албан шаардлагаа хүргүүлж байна. Шаардлагын гол агуулга нь Хууль Зүйн Үндэсний хүрээлэн болон Бриллиант партнерс компанийн хооронд ямар гэрээ байгуулсан, түүнийгээ яагаад захиалга өгсөн иргэдэд харуулахгүй нууцлаад байгааг ил болгохыг шаардаж байгаа. Энэ бол төрийн нууц биш. Тиймээс энэ гэрээг захиалга өгсөн иргэд харах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа. Бидэнд анх захиалга авахдаа Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн а...
Open article