Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийг 800 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барина
- Words
- 211
- Chars
- 1625
- AI summary
- Yes
The Mongolian government was presented with the results of a tender to select an investor and partner for a steel production complex in the Darkhan-Selenge region. Minister of Industry and Mineral Resources G.Damdinnyam provided the information at today’s government meeting. The steel plant is planned to be built with $800 million in investment over four years. The tender was open worldwide to parties interested in investing in the steel plant.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнг танилцуулсан байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр "Гангын үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхолтой этгээдүүдэд дэлхий даяар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 60 гаруй аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлсэн. Энэ хүрээнд хоёр аж ахуйн нэгж шалгарч үлдээд байсан. Өнгөрсөн долоо хоногт үнэлгээний журмын дагуу БНХАУ-ын Бээжин Жяньлун Хэви Индастри компани шалгарлаа. Гангийн цогцолбор Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт баригдана. Шалгарсан аж ахуйн нэгжтэй Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцээр хийж эхэлнэ. Хэлэлцээрийн үр дүнг шаардлагатай бол УИХ-д танилцуулж баталгаажуулсны үр дүнд ирэх хавар гэхэд барилгын ажил эхэлнэ. Гангийн цогцолбор нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэртэй болно. Нийт 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна. Ингэснээр бид хүдрээ шууд ангижруулсан төмөр болгох технологийг анх удаа хийж хэрэгжүүлнэ. Ү...
Open article