Б.Пүрэвдагва: Анх удаа байр авч байгаа иргэд татвар төлөхгүй байх зохицуулалттай болсон
- Words
- 173
- Chars
- 1293
- AI summary
- Yes
Mayor B.Purevdagva briefed journalists on the specifics of the 2027 capital budget. He said changes to personal income tax could leave about 792,000 tugriks in the pockets of around 700,000 citizens. That would mean about 400 billion tugriks being removed from the capital budget, and the city tax has been cut by 50 percent. He also said first-time homebuyers have an arrangement under which they do not pay tax.
2027 оны нийслэлийн төсвийн онцлогийн талаар сэтгүүлчид өнөөдөр Хотын дарга Б.Пүрэвдагваас тодрууллаа. Тэрбээр "Хүн амын орлогын албан татвар өөрчлөгдсөнөөр 700 орчим мянган иргэний халаасанд 792 мянган төгрөг нь үлдэх боломжтой. Ингэснээр нийслэлийн төсвөөс 400 орчим тэрбум төгрөг хасагдана гэсэн үг. Мөн хотын албан татварыг 50 хувь бууруулсан. Анх удаа байр авч байгаа иргэд татвар төлөхгүй байх хуулийн зохицуулалтууд хийгдсэн. 2027 оны төсвийг сахилга баттай, олон улсын жишигт нийцүүлэх алхмыг хийлээ. Жишээлбэл өмнө нь зураг төсөлгүй, бэлэн болоогүй ажлуудыг жагсаалтад оруулдаг байсан. Зураг төсөлгүй учраас буцаан татагддаг, сахилга батгүй байлаа. Энэ удаад сахилга батыг нэгдүгээрт, хоёрдугаарт үр ашиг, гуравдугаарт гол гол асуудлуудыг шийдэхэд чиглүүлэх зарчим барьсан" гэв. Харин шаардлагагүйгээр явган замыг хуулж шинэчлэх, замын хашлага сольдог асуудалд "Ийм зүйл давтагдахгүй. Захиалагчийн хяналт болон төлөвлөлтөөр шийднэ. Хэрэглэж болох явган зам хуулахгүй. Энэ жилээс шинэ стандарт мөрдүүлж эхэлсэн. Явган хүний зам, дугуйн зам мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замыг асфальтаар хийж байна. Өвөл халтиргаа бага, засвар арчилгааны өртөг бага. Гаднаас үнэтэй хавтан и...
Open article