Б.Мөнхсүлд: Идэшний улирал эхэлж байгаа энэ үед малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
- Words
- 80
- Chars
- 633
- AI summary
- No
"Мал мах-2026" нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгааг Дорнод аймгийн цагдаагийн газраас мэдээлэв. Энэхүү арга хэмжээний хүрээнд гурван ажлын хэсэг нийт сумдын нутаг дэвсгэрт ажиллажээ. Тодруулбал Баян-Уул, Цагаан-Овоо, Булган, Матад, Гурванзагал сумдад үйлдэгдсэн 12 иргэнд холбогдох, 17 удаагийн үйлдэлтэй, 58 бод, 15 бог мал хулгайлах, бэлчээрт нядалсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхсүлд хэлэв. Иймд идэшний улирал эхэлж байгаатай холбогдуулан мал, сүргээ хариулгатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. ВИДЕО:
Open article