Нөмрөгийн ДЦГ-ын түймрийг унтраахад гарсан ₮367.6 саяыг ирэх сарын 1-ний дотор төлүүлнэ
- Words
- 370
- Chars
- 2880
- AI summary
- Yes
A forest and steppe fire broke out on October 8, 2026 in the Nomrog Strictly Protected Area in Khalkh Gol soum, Dornod Province. Environment and Climate Change Minister Ts. Sandag-Ochir presented the damage assessment at a government meeting, and the ministry released further details. The fire covered a total of 484,383.7 hectares, including 431,592.8 hectares within the Nomrog protected area. A total of 367.6 million tugriks spent extinguishing the fire is to be paid by the first day of next month.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан ой, хээрийн түймрийн хохирлын үнэлгээний дүнг Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулсныг тус яамнаас дэлгэрэнгүй мэдээллээ. Түймэр нийт 484.383,7 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 431.592,8 га буюу тусгай хамгаалалттай нийт нутаг дэвсгэрийн 73,4 хувь, орчны бүсийн 52.790,9 га талбай өртсөн байна. Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоохоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар шинжээчдийн баг байгуулж, орон нутгийн ажлын хэсэг болон холбогдох байгууллагын 50 орчим албан хаагч 2026 оны аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд хээрийн судалгаа, үнэлгээ хийжээ. Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр түймэр Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг гол, Дэгээ голын сав газрын экосистемийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд сөргөөр нөлөөлсөн байна. Холбогдох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирол 1,2 их наяд төгрөгөөр тооцогдож, улсын тусгай хамгаала...
Open article