⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Олимпын төрлийн ДАШТ-ээс Монголын шигшээ баг хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 87-д жагсаж байна

ikon.mn ·Mongolia · sports
Words
254
Chars
1481
AI summary
Yes
Full story

The website Totallympics, which focuses on Olympic sports, compiled a ranking of countries that won medals at World Championships in Olympic sports. The United States topped the list with 40 gold, 31 silver and 35 bronze medals. China followed with 38 gold, 31 silver and 39 bronze, while Australia was next with 19 gold, 20 silver and 18 bronze. Mongolia ranked 87th after its national team won two bronze medals.

Олимпын төрлийн спортоор дагнаж бичдэг Totallympics цахим хуудаснаас олимпын төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс медаль авсан улсуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтыг АНУ-ын баг 40 алт, 31 мөнгө, 35 хүрэл медалиар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг 38 алт, 31 мөнгө, 39 хүрэл, Австрали 19 алт, 20 мөнгө, 18 хүрлээр удаалав. Түүнчлэн Япон, Герман, Итали, Франц, Нидерланд, Их Британи, ОХУ-ын баг тамирчид эхний 10-т оржээ. Харин манай улсын баг тамирчид хоёр хүрэл медальтайгаар Йорданы хамт 87 дугаарт жагссан юм. Тодруулбал жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Энх-Амарын Даваанасан нар хүрэл медаль зүүсэн билээ. Сонирхуулахад 2024-2028 оны олимпын циклд манай улс одоогоор нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн. Тухайлбал 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг мөнгө, жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд П.Орхон нар тус бүр хүрэл медаль авсан юм. Тус цахим хуудасны гаргасан тооцооллоор 64 улс алтан медаль хүртсэн бол 95 улс ямар нэгэн медаль зүүжээ. Байр Улс 🥇 Алт 🥈 ...

Open article