Трамп эдийн засгийн тоо баримтыг “худал” гаргасан худалдааны яамаа шалгуулах хүсэлтэй байгааг мэдэгдэв
- Words
- 441
- Chars
- 3299
- AI summary
- Yes
US President Donald Trump accused his administration's Commerce Department of deliberately falsifying economic growth figures before the midterm elections. He said he wants an investigation launched into the matter. Trump believes he has delivered historic growth for the US economy.
Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн танхимын худалдааны яамыг завсрын сонгуулийн өмнө эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтүүдийг санаатайгаар “худал” гаргасан гэж буруутгаад уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Трамп өөрийгөө АНУ-ын эдийн засагт “түүхэн хэмжээний өсөлт” гаргасан гэж үздэг бөгөөд энэ шалтгаанаар албан ёсны тоон мэдээлэлд итгэх итгэлийг сулруулах оролдлогыг удаа дараа гаргасаар ирсэн юм. Энэ хандлага нь бизнес эрхлэгчид, санхүүгийн зах зээл болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргахдаа ашигладаг эдийн засгийн тоон мэдээллийн найдвартай байдалд эрсдэл учруулж болзошгүй байна. Худалдааны яам Лхагва гарагт дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) гуравдугаар улирлын өсөлтийн тооцооллыг шинэчлэн гаргасан нь Трампыг бухимдуулсан юм. Шинэчилсэн тооцооллоор жилийн өсөлтийн хэмжээ өмнө зарласан 3.4 хувиас нэмэгдэж, 4.3 хувь болсон байна. Тус яамны харьяа эдийн засгийн шинжилгээний товчоо нь эдийн засгийн тоон мэдээллийн нарийвчлалыг сайжруулах зорилгоор тогтмол шинэчилдэг. ДНБ-ий үзүүлэлтүүд, сар тутмын ажлын байрны тайлан болон бусад мэдээллүүдэд тогтмол засвар, шинэчлэлт хийдэг бөгөөд эдгээр нь улс төрийн үйл явдлууд, сонгуул...
Open article