⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

АНУ-ын эрх баригчид SpaceX компанид сансарт дата төв байгуулах зорилгоор нэг сая хиймэл дагуул хөөргөхийг зөвшөөрлөө

ikon.mn ·Mongolia · tech
Words
412
Chars
3042
AI summary
Yes
Full story

The US Federal Communications Commission has granted Elon Musk’s SpaceX permission to launch one million satellites to build data centers in space. According to the report, such data centers are becoming crucial for the development of artificial intelligence. It adds that AI is central to SpaceX’s growth goals and mentions the company’s initial public offering in June.

АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC) хиймэл оюуны хөгжилд нэн чухал болоод буй дата төвүүдийг сансарт байгуулах зорилгоор нэг сая хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлийг Илон Маскийн SpaceX компанид олгожээ. Хиймэл оюун ухаан нь SpaceX компанийн өсөлтийн зорилтуудын гол цөм боловч тус компани зургаадугаар сард хувьцаагаа анхдагч зах зээлд гаргахаас (IPO) өмнө зохицуулах байгууллагад гаргасан баримт бичигт сансарт дата төв байрлуулахыг "туршигдаагүй" технологи тул "бизнесийн хувьд ашиггүй байж болзошгүй" хэмээн анхааруулсан байдаг. Тэгвэл Лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ FCC дэлхийн тойрог замд SpaceX компанийн байгуулах нэг сая тооцоолох модулиас бүрдсэн Starmind сүлжээ нь хиймэл оюун ухааны тооцооллын хүчин чадлын "хурдацтай өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг" хангахад тусална гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Эдгээр хиймэл дагуулууд нь "дэлхий дээр ашиглагдах асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах" үүрэгтэй болохыг тус агентлаг нэмж тайлбарласан байна. FCC-ийн тэргүүн Брендан Карр "Энэхүү алхам нь Америкийн манлайлал болон өсөлтийг дэмжихэд шаардлагатай тооцооллын дэд бүтцийн хувьд цоо шинэ, зоригтой боломжийг нээж өгч байна" гэж мэдэгджээ. Хиймэл оюун ухааны дата төвүүд нь ...

Open article