⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлэхээр болжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
178
Chars
1395
AI summary
Yes
Full story

Samples will be taken from briquette fuel factories, warehouses and sales points and tested by accredited independent laboratories in Mongolia and abroad. Inspections will also be carried out at sales points for solid fuel and household gas fuel. The checks will cover household carbon monoxide detectors, stove integrity, fuel use control, and heat and energy production and distribution.

Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэхээр болжээ. Түүнчлэн хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах, дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдлыг шалгах аж. Эдгээр арга хэмжээ нь хатуу түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, зуухны аюулгүй ажиллагааг хангах, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байна. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын албан хаагчид 3-15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч айл өрхүүд, 15-100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж, аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд "Эрдэнэ...

Open article