⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

ФОТО: МИАТ ТӨХК агаарын шинэ хөлгөө Бээжин, Сөүл, Токио, Бангкок зэрэг чиглэлийн олон улсын нислэгүүдэд ашиглана

ikon.mn ·Mongolia · world
Words
436
Chars
3298
AI summary
Yes
Full story

MIAT received a new Boeing 737-8 MAX aircraft from Boeing on November 25, 2026, under a contract signed in 2024. The aircraft is named after Ogedei Khan, one of Mongolia’s great khans. It is the second Boeing 737-8 MAX in MIAT’s operations. The airline plans to use it on international routes including Beijing, Seoul, Tokyo and Bangkok.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд 2024 онд байгуулсан гэрээний дагуу АНУ-ын Boeing компаниас Boeing 737-8 MAX загварын шинэ агаарын хөлгийг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авлаа. Монгол төрийн их хаадын нэг Өгөдэй хааны нэрээр нэрлэсэн уг хөлөг МИАТ ТӨХК-ийн нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж буй хоёр дахь Boeing 737-8 MAX онгоц болж байна. EI-MGT бүртгэлийн дугаартай тус агаарын хөлөг нь 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрээс гарсан бөгөөд бизнес ангиллын 12, эдийн засгийн ангиллын 156, нийт 168 зорчигчийн суудалтай, 6,570 км хүртэлх нислэгийн алслалттай. Ойрын болон дундын зайн нислэгт ашиглахад тохиромжтой энэхүү загвар нь шинэ үеийн LEAP-1B хөдөлгүүрээр тоноглогдсон, түлшний зарцуулалт, ашиглалтын үр ашгийг сайжруулсан орчин үеийн агаарын хөлөг юм. Түлшний зарцуулалтыг цагт 400 кг-аар бууруулна Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Boeing 737-8 MAX агаарын хөлгийн нэг цагийн түлшний зарцуулалт ойролцоогоор 2,100 кг байгаа нь өмнөх үеийн Boeing 737NG загварын үзүүлэлттэй харьцуулахад цагт 400 кг-аар бага байна. Ийнхүү цагийн түлшний зарцуулалтыг ойролцоогоор 16 хувиар бууруулах...

Open article