Америк хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцааг бэлэглэхээ Илон Маск амлалаа
- Words
- 413
- Chars
- 3052
- AI summary
- Yes
Elon Musk has promised to give every child in the United States two shares in SpaceX, the space-technology and AI company he leads. The total value of the shares to be distributed is nearly $18 billion. In a short statement on X, formerly Twitter, Musk said children would receive one share from the company and the other from him personally.
Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд өөрийн удирддаг сансрын технологи, хиймэл оюун ухааны (AI) SpaceX компанийн хоёр ширхэг хувьцааг бэлэглэхээ амлалаа. Тараах хувьцааны нийт үнэлгээ бараг $18 тэрбум хүрч байна. Өөрийн эзэмшлийн X (хуучнаар Twitter) сошиал платформд нийтэлсэн товч мэдэгдэлдээ Маск хүүхдүүд нэг хувьцааг компаниас, харин нөгөө нэг хувьцааг өөрөөс нь хүлээж авахыг тайлбарлан бичжээ. Лхагва гарагт SpaceX компани "Trump Account" (Трампын данс)-тай хүүхэд бүрд "А" ангиллын энгийн хувьцаанаасаа нэг ширхгийг олгохоо зарласан бол Маск мөн үүнтэй тэнцүү тооны хувьцааг хувиараа нэмж бэлэглэхээр болсон байна. "Trump Account" хөтөлбөр нь 18-аас доош насны Америк хүүхэд бүрийг хөрөнгийн зах зээлд эзэмшилтэй болгох, улмаар бага наснаас нь хөрөнгө хуримтлуулахад туслах зорилготой юм. Цагаан ордноос өнгөрсөн сард мэдээлснээр уг хөтөлбөрийн хүрээнд 70 орчим сая данс нээгдээд байгаа гэнэ. Лхагва гарагийн байдлаар SpaceX компанийн нэгж хувьцааны ханш $127.44 байсан нь Маскийн амласан бэлгийн нийт үнэлгээг бараг $18 тэрбум болгож байна. Маскийн хувиасаа бэлэглэх хувьцаанууд мөн "Trump Account"-тай холбогдох эсэх талаарх асуултад SpaceX компани одоогоор хариу өгөөгүй б...
Open article