Энэтхэгийн хамгийн ядуу мужид болсон улс төрчийн охины хурим баян тансаг байдлаараа шуугиулж байна
- Words
- 788
- Chars
- 5581
- AI summary
- Yes
The high-profile wedding of a politician's daughter in Bihar, one of India's poorest states, has drawn wide attention. Shivangi Singh is the daughter of Anant Singh, a member of the state legislative assembly. The celebration included events such as horse racing, lasted several days and reached its climax on Wednesday.
Энэтхэгийн хойд хэсэгт оршдог тус улсын хамгийн ядуу мужуудын нэг болох Бихарт болсон нэгэн улс төрчийн охины сүр дуулиантай хурим олны анхаарлыг ихэд татаж байна. Мужийн хууль тогтоох хурлын гишүүн Анант Сингхийн охин Шиванги Сингхийн морины уралдаан зэрэг олон арга хэмжээг багтаасан хурим хэдэн өдрийн турш үргэлжилж, Лхагва гарагт оргилдоо хүрчээ. Мужийн төв Патна хотоос 65 орчим километр зайд орших гэр бүлийнх нь уугуул нутаг Надава тосгонд болсон энэхүү ёслолд мужийн хууль тогтоох хурлын дарга, орон нутгийн болон улсын хэмжээний нөлөө бүхий улс төрчид гээд нийт хэдэн зуун мянган хүн оролцсон байна. Энэ сарын эхээр болсон хэвлэлийн хурлын үеэр Мокама тойргоос таван удаа сонгогдсон хууль тогтоогч Сингх "Бид бүгдийг урьсан... Зөвхөн Бихараас ч биш, Энэтхэгийн өнцөг булан бүрээс, Пакистанаас ч хүмүүс ирнэ" хэмээн мэдэгдэж байжээ. Харин өчигдөр газар дээрээс нь ирсэн мэдээллүүдээс үзвэл үнэхээр уригдсан хүн бүр ирсэн бололтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хуримд хагас сая орчим хүн цугларсан нь тус тосгоныг томоохон баяр наадмын талбай болгож, Патна хот руу орох болон гарах замд хэдэн цагийн турш замын хөдөлгөөний түгжрэл үүсгэжээ. Тосгонд хүндэт зочдыг хүлээн авах зо...
Open article