⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Умард Солонгосын далайд төөрсөн загас агнуурын завийг буцаахад долоон зорчигчоос нэг нь Өмнөд Солонгост үлджээ

ikon.mn ·Mongolia · world
Words
179
Chars
1240
AI summary
Yes
Full story

South Korea returned a North Korean fishing boat and its crew through the maritime border on Friday morning, according to the Unification Ministry. The boat had drifted across the border at sea earlier this month. Six of the seven people aboard asked to return to their homeland, while one of the seven stayed in South Korea. The ministry said the vessel was near Ulleung Island in the East Sea earlier this month.

Өмнөд Солонгосын нэгдлийн яамны мэдээлснээр энэ сарын эхээр далайд хөвж яваад хил давсан Умард Солонгосын загас агнуурын завь болон түүний багийн гишүүдийг Баасан гарагийн өглөө усан хилээр дамжуулан эх оронд нь буцаажээ. Завин дээр явсан долоон хүний ​​зургаа нь эх орондоо буцах хүсэлт гаргасан байна. Тус яамны мэдээлснээр энэ сарын эхээр Зүүн тэнгис дэх Уллын арлын ойролцоогоос олдсон уг завийг өглөөний 08:33 цагт усан хилийн шугамыг давуулж, 09:00 цагт хилийн нөгөө талд хүлээж байсан Умард Солонгосын хөлөг онгоцтой уулзуулжээ. Уг завь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр тус арлын хойд хэсэгт, олон улсын дундын усан бүсэд хөвж яваад олдсон юм. Завин дээр явж байсан Умард Солонгосын долоон иргэний нэг нь Өмнөд Солонгост үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хоёр талын хооронд ямар нэгэн шууд харилцаа холбооны суваг байхгүй тул Сөүлийн эрх баригчид НҮБ-ын Командлалаар дамжуулан Умард Солонгостой холбогдсон байна. Ийм тохиолдолд хөлөг онгоцнуудыг ихэвчлэн тухайн аврагдсан усан бүсээс буцаах замаар эх оронд нь илгээдэг. Гэвч гуравдугаар сард Зүүн тэнгисээс, тавдугаар сард Шар тэнгисээс аврагдсан Умард Солонгосын завь болон багийн гишүүдийг бүгдийг нь долдугаар сард Зүүн тэнгисээр дамжуула...

Open article