⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо

ikon.mn ·Mongolia · sports
Words
246
Chars
2018
AI summary
Yes
Full story

The Trade and Development Bank and JETRO, an agency under Japan’s Ministry of Economy, Trade and Industry, held a Japan-Mongolia business partnership meeting on November 25, 2026. The meeting aimed to expand business cooperation between the two countries and establish direct partnerships between their companies. It was organized under JETRO’s Business Mission program.

Худалдаа, хөгжлийн банк Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны харьяа JETRO агентлагтай хамтран Япон, Монголын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд түншлэл бий болгох зорилготой бизнес түншлэлийн уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. JETRO-гийн “Business Mission” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан тус уулзалтад Монголын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжийг эрэлхийлж буй Япон улсын 21 компанийн 40 орчим төлөөлөгч оролцож, Худалдаа, хөгжлийн банкны 30 гаруй харилцагч байгууллагуудтай уулзлаа. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд болсон арга хэмжээний үеэр хоёр улсын компаниуд ганцаарчилсан бизнес уулзалт хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулан, худалдаа, хөрөнгө оруулалт болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Ингэснээр Монголын компаниуд Японы зах зээл, технологи, бизнесийн туршлагатай танилцахын зэрэгцээ өөрсдийн төсөл, бизнесийн саналаа Японы түншүүдэд шууд хүргэх боломж бүрдлээ. Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын арилжааны банкуудаас Япон улсын Токио хотод өөрийн төлөөл...

Open article