Х.Тэмүүжин: Онцгой байдлын албан хаагчид дүүжин тээврийн өндрөөс аврах арга барилд суралцаж байна
- Words
- 253
- Chars
- 1935
- AI summary
- Yes
Emergency personnel are learning rescue techniques for cable transport, according to Kh.Temujin. The training is organized by the project implementer Poma group for the cable car route from Yarmag to Kharkhorin. It focuses on safely unloading passengers and providing rapid assistance in cases such as natural hazards, technical failures, or unexpected delays.
"Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн үйл ажиллагааны явцад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, техникийн гэмтэл, гэнэтийн саатал үүсэх эрсдэл учирч болзошгүй. Эдгээр тохиолдолд зорчигчдыг аюулгүй буулгах, шуурхай тусламж үзүүлэхэд чиглэсэн үе шаттай сургалтыг төсөл хэрэгжүүлэгч “Пома" группээс зохион байгуулж байна. Тухайлбал ган татлага дээгүүр хөдөлгөөн хийх зориулалтын төхөөрөмжийг ашиглан аврах ажиллагаа явуулах боломжтой. Энэхүү сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа"-г НТУГ-аас мэдээлэв. Энэ тухай Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Х.Тэмүүжин “Бид онолын болон практик гэсэн хоёр үе шаттай сургалтад хамрагдсан. Онол давамгайлсан анхан шатны сургалт аравдугаар сард эхэлсэн бол одоо практик сургалт үргэлжилж байна. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөх, багаж хэрэгслийг зөв ашиглах, өндрөөс аврах ажиллагаа явуулах, нэг кабинаас нөгөө кабин руу зориулалтын бэхэлгээ ашиглан аюулгүй шилжих зэрэг дадлага хийж байна. Манай улсад анх удаа хэрэгжиж буй төсөл учраас энэхүү сургалтад өндөр ач холбогд...
Open article